Мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг, малын тэжээлийн тооллого явуулах комиссын гишүүдэд сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 08 цаг 46 минут
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг, малын тэжээлийн тооллого явуулах тухай аймгийн Засаг даргын 2018 оны 11 сарын 23 өдрийн дугаар 01 А/370 захирамжийн дагуу аймгийн комисс, сумдын комиссын гишүүдэд сургалт явууллаа. Сургалтанд ҮСХ-ны даргын 01/897 албан бичиг танилцуулав.
Дэлгэрэнгүй

Дархан-Уул аймгийн ЕБС-иудад зориулсан “Статистикийн боловсрол” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 14. 07 цаг 23 минут
Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагчдад Статистикийн боловсрол сэдвээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 13. 04 цаг 23 минут
Статистикийн хэлтэс, Мэдээлэл техниологийн алба хамтран "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгаар сургалтанд хамрагдах хүсэлт гаргасны дагуу Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан 11 сарын 6-нд сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинар боллоо.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 30. 06 цаг 33 минут
Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүл мэнд, хүний эрх, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хорооноос 2016 оны зургаадугаар сараас эхлэн Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ өнөөдөр /2018.10.30/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй

"Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн байдал" 9-р сарын танилцуулга ном бэлэн боллоо.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 18. 10 цаг 00 минут
Сар бүр манай хэлтсээс эрхлэн гаргадаг "Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн байдал" танилцуулга ном бэлэн боллоо.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн мал тооллогын ажлын хүрээнд нийт 414 түүврийн нэгжийн 20 тооллогчид сургалт явууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 05. 02 цаг 38 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в дэх заалтын дагуу Малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар Үндэсний статистикийн хорооноос 6 дугаар сарын 04-ноос 11-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явуулж байна. Аймгийн хэмжээнд нийт 414 түүврийн нэгжийн 20 тооллогчид сургалт явууллаа. Хагас жилийн мал тооллогын зорилго, зорилт, зохион байгуулалт, хууль эрх зүйн үндэслэл, ач холбогдол болон тоологчид маягт бөглөх заавар, программын шивэлт дамжуулалт хийх талаар сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

SPSS болон E-Views програмын сургалт боллоо.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 16 цаг 23 минут
Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамбаяр хэлтсийнхээ ажилтнуудад SPSS болон E-Views програмаар сургалт явууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон мэдээ мэдээлэлийн хэрэглээний талаарх хичээлийг ХУИС-ийн Дархан салбар сургуулийн багш оюутнуудад хүргэлээ.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 02. 15 цаг 05 минут
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан салбар сургуулийн нийт оюутнууд, багш нарт Статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон статистик мэдээ, мэдээлэлийг хэрхэн ашиглах, хаанаас авах боломжтой эсэх талаар хичээл заалаа.
Дэлгэрэнгүй

 Инфографик 2018 оны 2 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2018 оны 12-р сарын 12-ны байдлаар

Үхрийн ястай мах           

      7300       

         төг.кг            

Хонины ястай мах

6400

төг.кг

Ямааны ястай мах

5500

төг.кг

Гурил, I зэрэг

1110

төг.кг

Элсэн чихэр

2217

төг.кг

Цагаан будаа

2383

төг.кг

Шингэн сүү

1500

төг.л

Ноолуур

 

төг.кг

Бензин, А-80

1838

төг.л

Бензин, А-92

1877

төг.л

Дизелийн түлш

2372

төг.л