Бидний тухай
Манай хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, салбар хариуцсан 3 мэргэжилтэн болон 2 гэрээт ажилтан 4 судлаачаас бүрдсэн 11 орон тоотой ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд хийгдэх “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”, “Ажиллах хүчний судалгаа”-г 4 судлаач бүхий судлаачийн баг явуулж байна.
Дархан, Хонгор суманд статистикийн асуудал хариуцсан орон тооны ажилтан, Шарын гол, Орхон сумдад статистикийн ажлыг сумын ЗДТГ-ын Төрийн сангийн төлөөлөгч хавсран гүйцэтгэж байна.
Монгол улсын Статистикийн тухай хууль болон статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, тооллого судалгаа болон улсын мэдээ тайланг цаг хугацаанд нь чанартай зохион байгуулан удирдлага болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах, шаардлагатай шинжилгээ судалгааг хийж үр дүнг тархаах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.