Статистикийн байгууллагын нууцын тухай хууль


Статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах, мэдээллийн нууцыг задруулахыг хориглох

1. Статистикийн мэдээлэгч, хэрэглэгч зэрэг холбогдох этгээд статистикийн мэдээллийг хууль бусаар ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

2. Хэрэглэгчдээс албан ёсны статистикийн мэдээлэл, судалгааны дүнг дур мэдэн өөрчлөхийг хориглоно.

3. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилтан албан ёсоор мэдээлэх түвшинд хүрээгүй статистикийн мэдээлэл, судалгааны дүн, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нууцад хамаарах мэдээллийг нийтэд задруулахыг хориглоно.

4. Хэрэглэгчээс албан ёсны статистикийн мэдээллийг статистикийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах, дамжуулахыг хориглоно.

5. Статистикийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээллийн боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, үгүй болгох, бусдад дамжуулах, худалдахыг хориглоно.

6. Статистикийн төв, орон нутгийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн нууцыг чанд хадгалж, мэдээллийг улс, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбарын түвшинд нэгдсэн дүн гаргах, статистикийн үзүүлэлтийг тооцоход ашиглана.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

 7. Тооллого, түүвэр судалгаанд хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдийн анхдагч мэдээлэлд боловсруулалт хийсний дараа хэрэглэгчид ашиглуулж болно.Анхдагч мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид ашиглуулахтай холбогдсон журмыг нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн Yндэсний статистикийн хорооны дарга батална.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1. Статистикийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зохих журмын дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2. Статистикийн улсын байцаагчаас иргэн, албан тушаалтанд ногдуулсан захиргааны шийтгэлийн талаар гарсан гомдлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

3. Статистикийн мэдээг удаа дараа тасалж, хожимдуулсан, санаатайгаар буруу мэдээлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх замаар бизнесийн нэр хүндэд нөлөөлж болно.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

         

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

                        

                                               

                                                                         (2017 оны 08-р сарын 09-ны байдлаар)

Үхрийн ястай мах 7350 төг.кг
Хонины ястай мах 5400 төг.кг
Ямааны ястай мах 5000 төг.кг
 Гурил, I  зэрэг 1060 төг.кг
Элсэн чихэр 2350 төг.кг
Цагаан будаа 2350 төг.кг
Шингэн сүү

767

төг.л
Ноолуур   төг.кг
Бензин, А-80 1480 төг.л
Бензин, А-92 1616 төг.л
Дизелийн түлш 1702 төг.л