Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны хагас жилийн малын түүвэр судалгааны сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 30. 14 цаг 38 минут

       Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в, л дэх заалтын дагуу Хагас жилийн малын түүвэр судалгааг Үндэсний статистикийн хорооноос 6 дугаар сарын 02-ноос 09-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явуулна.   Аймгийн хэмжээнд нийт 409 түүврийн нэгжийн 20 тооллогчид Сургалтын явууллаа. Малын түүвэр судалгааны зорилго, зорилт, зохион байгуулалт, хууль эрх зүйн үндэслэл, ач холбогдол болон тоологчид маягт бөглөх заавар, программын шивэлт дамжуулалт хийх талаар сургалт хийлээ.

Үндсэн зарчим нь малын түүвэр судалгаанд хамрагдах малчин өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, бүртгэлжүүлэх ажилд онцгой анхаарах. Тоологчоор ажиллахаар  томилогдсон төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, малыг тоолж, маягтад бүртгэсний дараа малын эзэн  тооллогын комиссын гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах, малгүй болсон, шилжсэн, нэгдсэн өрхийн мэдээллийг сайтар нягтлах, малын орлого, зарлагын хөдөлгөөнийг үнэн бодитоор хөтлөх, эргэлзээтэй болон алдаатай бүртгэгдсэн өрхийн мэдээллийг газар дээр нь лавлаж, залруулга хийж ажиллахад онцгой анхаарууллаа.  

Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхүүд мал ойр бэлчээх тооллогодоо бүрэн хамрагдахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих

 Инфографик 2017 оны 4 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2018 оны 7-р сарын 4-ны байдлаар

Үхрийн ястай мах           

      7933         

         төг.кг            

Хонины ястай мах

6700

төг.кг

Ямааны ястай мах

5500

төг.кг

Гурил, I зэрэг

1040

төг.кг

Элсэн чихэр

2300

төг.кг

Цагаан будаа

2383

төг.кг

Шингэн сүү

967

төг.л

Ноолуур

 

төг.кг

Бензин, А-80

1613

төг.л

Бензин, А-92

1778

төг.л

Дизелийн түлш

2071

төг.л