Хагас жилийн мал тооллогын ажлын хүрээнд нийт 414 түүврийн нэгжийн 20 тооллогчид сургалт явууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 05. 02 цаг 38 минут

          Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в дэх заалтын дагуу Малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар Үндэсний статистикийн хорооноос 6 дугаар сарын 04-ноос 11-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд нийт 414 түүврийн нэгжийн 20 тооллогчид сургалт явууллаа. Хагас жилийн мал тооллогын зорилго, зорилт, зохион байгуулалт, хууль эрх зүйн үндэслэл, ач холбогдол болон тоологчид маягт бөглөх заавар, программын шивэлт дамжуулалт хийх талаар сургалт хийлээ.

            Үндсэн зарчим нь хагас жилийн малын тооллогод түүвэр судалгаанд хамрагдах малчин өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, бүртгэлжүүлэх ажилд онцгой анхаарах. Тоологчоор ажиллахаар  томилогдсон төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, малыг тоолж, маягтад бүртгэсний дараа малын эзэн  тооллогын комиссын гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах, малгүй болсон, шилжсэн, нэгдсэн өрхийн мэдээллийг сайтар нягтлах, малын орлого, зарлагын хөдөлгөөнийг үнэн бодитоор хөтлөх, эргэлзээтэй болон алдаатай бүртгэгдсэн өрхийн мэдээллийг газар дээр нь лавлаж, залруулга хийж ажиллахад онцгой анхаарууллаа.  

Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхүүд малаа ойр бэлчээх, тооллогодоо бүрэн хамрагдахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих

 Инфографик 2017 оны 4 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2018 оны 8-р сарын 29-ны байдлаар

Үхрийн ястай мах           

      6600         

         төг.кг            

Хонины ястай мах

6100

төг.кг

Ямааны ястай мах

5600

төг.кг

Гурил, I зэрэг

1040

төг.кг

Элсэн чихэр

2267

төг.кг

Цагаан будаа

2383

төг.кг

Шингэн сүү

1000

төг.л

Ноолуур

 

төг.кг

Бензин, А-80

1648

төг.л

Бензин, А-92

1799

төг.л

Дизелийн түлш

2099

төг.л