“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинар боллоо.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 30. 06 цаг 33 минут

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинар болов.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүл мэнд, хүний эрх, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс  Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хорооноос 2016 оны зургаадугаар сараас эхлэн Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ өнөөдөр  /2018.10.30/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд  “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг  танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Төслийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн судалгааг танилцуулсан бөгөөд сүүлийн 12 сарын байдлаар нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд эдийн засгийн хүчирхийлэлд  12 хувь, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд 12.7 хувь, хүчирхийллийн аль нэг хэлбэрт 35 хувь нь өртсөн байжээ. Иймд энэ өдрийн семинараар дамжуулан судалгааныхаа  үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулж  цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зөвлөмжөө боловсрууллаа.


Сэтгэгдэл бичих

 Инфографик 2018 оны 2 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2019 оны 04-р сарын 17-ны байдлаар

Үхрийн ястай мах           

     10083     

         төг.кг            

Хонины ястай мах

8833

төг.кг

Ямааны ястай мах

8000

төг.кг

Гурил, I зэрэг

1110

төг.кг

Элсэн чихэр

2200

төг.кг

Цагаан будаа

2400

төг.кг

Шингэн сүү

1533

төг.л

Ноолуур

122000

төг.кг

Бензин, А-80

1663

төг.л

Бензин, А-92

1755

төг.л

Дизелийн түлш

2278

төг.л