“Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф шинэчлэлийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нь” хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 21. 03 цаг 23 минут

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хамтран ”Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф”-ыг шинэчлэх тогтоолын төсөлд олон нийтийн саналыг авах нь нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.03.21/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт Дархан сумын 1-18 дугаар багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Зохион байгуулагчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцсон бөгөөд Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф “-ийг шинэчлэн тогтоох  тухай мэдээллийг тавилаа. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 2013 онд “Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тарифыг баталж байсан ба Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д”-д заасныг зөрчсөн гэж үзсэн тул 2018 онд уг тогтоолыг хүчингүй болгож, дахин олон нийтээр хэлэлцүүлэн, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, улмаар аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэн батлуулсанаар нийтээр дагаж мөрдөх, эрхзүйн акт болж хэрэгжих юм. 
“Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф”-ыг шинэчлэх тогтоолын төсөлд статистикийн эцсийн бүтээгдэхүүнийг хувилж өгөх үйлчилгээ 300 төгрөг, шаардлагатай мэдээллийг мэдээллийн сангаас бэлтгэж гаргуулах 1200 төгрөг, Маягт заавар хэвлэх 60 төгрөг, “Аймгийн нийгэм эдийн засгийн байдал сарын танилцуулга” 3500 төгрөг, Өврийн дэвтэр, Салбарын танилцуулга 2500-6000 төгрөг хүртэлх үнэ тарифтай байхаар заажээ. 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Статистикийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф шинэчлэлийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нь” хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлт:

1. 4-р багийн зохион байгуулагч – Үнэ боломжийн байна. Үнийн саналтай саналд нэг байна.

2. 14-р багийн зохион байгуулагч – ХАӨМС-н тухай тодруулга авмаар байна.

3. "Статистикийн хэлтэс гэдэг бол судалгааны үндсэн дээр тоо мэдээллээ гаргадаг. Үнэн тоо мэдээлэл гаргадаг. Хэлтсийнхээ цахим хуудсыг иргэдэд дэлгэрүүлмээр байна. Өнгөрсөн улирлын байдлаар дундаж цалин 1200000 төгрөг гэж зарласан. Энийг яаж тогтоодог вэ?  Энэ цалинд юу нөлөөлж байна вэ? гэдгийг иргэддээ тайлбарлах" гэх мэт эдгээр асуултуудыг ирүүлсэн бөгөөд тус бүрт нь хариуцсан ажилтан, албан хаагчид хариулт өгч асуудлыг шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих

 Инфографик 2019 оны 3 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2019 оны 12-р сарын 04-ны байдлаар

Үхрийн ястай мах           

     7766     

         төг.кг            

Хонины ястай мах

7533

төг.кг

Ямааны ястай мах

6500

төг.кг

Гурил, I зэрэг

1165

төг.кг

Элсэн чихэр

2200

төг.кг

Цагаан будаа

2400

төг.кг

Шингэн сүү

1267

төг.л

Ноолуур

-

төг.кг

Бензин, А-80

1743

төг.л

Бензин, А-92

1806

төг.л

Дизелийн түлш

2414

төг.л