ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭНЭ САРЫН 9-НӨӨС 15-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

Нийтэлсэн: 2020 он 01 сар 03. 10 цаг 02 минут

Монгол улс Хүн ам, орон сууцны тухай хуулийн хүрээнд 10 жил тутам хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг явуулдаг билээ. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ажээ.

Хүн ам, орон сууцны тооллоготой холбогдуулан 2020.01.03-04-ны өдрүүдэд аймгийн Статистикийн хэлтсээс тоологч, шалгагч нарыг хамруулсан сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж байна. Манай аймгийн хэмжээнд энэ тооллогод 42 тоологч, 12 шалгагч ажиллана.
2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын онцлог нь анх удаа бүртгэлийн болон уламжлалт мэдээлэл цуглуулах аргыг хослон хэрэглэх юм.
Монгол улс төдийгүй дэлхийн хэмжээнд тооллогыг цахим хэлбэрээр явуулдаг болоод байна. Энэ удаагийн тооллого нь 100% бүртгэлийн хэлбэрээр явагдах бөгөөд нийт өрхийн 10%-ийг уламжлалт аргаар гэрт нь тоологч очиж мэдээллийг цаасаар цуглуулан, хяналтын тооллого хийхээр төлөвлөж байна.
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих

 Инфографик 2019 оны 3 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2020 оны 07-р сарын 08-ны байдлаар

Үхрийн ястай мах           

   10250   

         төг.кг            

Хонины ястай мах

9750

төг.кг

Ямааны ястай мах

8250

төг.кг

Гурил, I зэрэг

1190

төг.кг

Элсэн чихэр

2200

төг.кг

Цагаан будаа

2600

төг.кг

Шингэн сүү

933

төг.л

Ноолуур /цагаан/

-

төг.кг

Ноолуур /бор/

- төг.кг

Бензин, А-80

1360

төг.л

Бензин, А-92

1406

төг.л

Дизелийн түлш

1938

төг.л